top of page

ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ: AI БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХУУЛИЙГ ЧАНГАТГАЖ БАЙНА.

Европын парламент дэлхийн анхны хиймэл оюун ухааны хуулийг 2021 оноос гарган дагаж мөрдөж байгаа. ЕХ-нд ашиглагдаж буй хиймэл оюун ухааны системийг хүн төрөлхтөнд аюулгүй, ил тод, ялгаварлан гадуурхах өнгө аясгүй, байгаль орчинд ээлтэй байлгах тухай хуулийн зохицуулалтад тусгасан. Тэгвэл өдөр ирэх бүр хөгжиж буй энэ салбарын хортой үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд хамаарагдах хуулийг чангатгаж, мөнхиймэл оюун ухааны системийг автоматжуулалт биш харин хүмүүс илүү нягт хянах ёстойг европын парламент мэдэгдлээ. Тиймээс хүний эрүүл мэнд, аюулгүй байдал эсвэл үндсэн эрхэд өндөр эрсдэлтэй хиймэл оюун ухааны системийг өндөр эрсдэлтэйд тооцож хяналтыг сайжруулж байна.

 Европын парламент дэлхийн анхны хиймэл оюун ухааны хуулийг 2021 оноос гарган дагаж мөрдөж байгаа. ЕХ-нд ашиглагдаж буй хиймэл оюун ухааны системийг хүн төрөлхтөнд аюулгүй, ил тод, ялгаварлан гадуурхах өнгө аясгүй, байгаль орчинд ээлтэй байлгах тухай хуулийн зохицуулалтад тусгасан. Тэгвэл өдөр ирэх бүр хөгжиж буй энэ салбарын хортой үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд хамаарагдах хуулийг чангатгаж, мөн хиймэл оюун ухааны системийг автоматжуулалт биш харин хүмүүс илүү нягт хянах ёстойг европын парламент мэдэгдлээ. Тиймээс хүний эрүүл мэнд, аюулгүй байдал эсвэл үндсэн эрхэд өндөр эрсдэлтэй хиймэл оюун ухааны системийг өндөр эрсдэлтэйд тооцож хяналтыг сайжруулж байна.

ТОДРУУЛБАЛ: ЭДГЭЭР ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ СИСТЕМИЙГ ХОРИГЛОНО.

- AI ашиглан залилан мэхлэх үйлдэл гаргасан

- Хүүхдийн тоглоомд хэт их ашиглах

- Аюултай зан үйлийг сурталчлах

- Дуу хоолойгоор удирддаг тоглоомын хяналтыг чангатгана.

- Хүмүүсийг зан төлөв, нийгэм эдийн засгийн байдал, хувийн шинж чанараар нь ангилахыг хориглох

Мөн иргэд хиймэл оюун ухааны системийн талаар холбогдох үндэсний байгууллагад гомдол гаргах эрхтэй болно.

 


Comments


bottom of page