Орчин үеийн хүчирхэг улс Сингапурыг үндэслэгч Ли Куан Ю нь 1959-1990 он хүртэл 31 жилийн хугацаанд Сингапурын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа амьжиргааны түвшин, боловсролын түвшинг дээшлүүлэх, аюулгүй тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг татах бодлого боловсруулж 99%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлжээ.
Хятад гэр бүлээс гаралтай Ли Куан Ю 1923 онд Сингапурт төржээ. Тэрээр бага насандаа СингапурынТелок Курау бага сургууль, Раффлес дунд сургуулийг дүүргэжээ. Үүний дараа Раффлес коллежид суралцаж байсан бөгөөд 1942-1945 онд Сингапур Японы түрэмгийлэлд эзлэгдсэнээр Ли Куан Ю сургуулиа орхисон байна. Үүний дараа Ли 1942 онд сурсан англи, хятад, япон хэлээ ашиглан 1943-1944 оны хооронд япончуудад орчуулга хийж өгдөг байсан байна. Үүний дараа Ли-д 1949 онд Кембрижийн их сургуульд элсэн орох боломж тохиожээ. Кембрижийн их сургуульд Ли сургуулийнхаа нэр хүндийн жагсаалтыг тэргүүлдэг байсан төдийгүй өөрийн итгэл үнэмшил улс төрийн баримтлалаа тогтоон авч эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд хуулийн зэрэг хамгаалжээ. Энэ нь түүний их амжилтын эхлэл гэж хэлж болох юм.
1950 онд Ли Куан Ю Сингапурт буцаж ирэн шуудан холбооны салбарт хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд улс төрийн намд элсэн оржээ. 1955 оны Сингапурын сонгуульд Ли хамгийн ядуу хятадууд амьдардаг дүүрэгт ялалт байгуулж албан ёсоор улс төрд иржээ. Үүний дараах сонгууль буюу 1959 ондЛигийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, 51 суудлын 43-ыг авснаар Ли Куан Ю Сингапурын Ерөнхий сайдаар тангараг өргөв.
Үүний дараа тэрээр Сингапурын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, эдийн засгийндаяаршилд нээх шинэ стратеги боловсруулан амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Мөн үед Сингапур орон сууцны байнгын хомсдол, боловсролын хүртээмжийн хомсдолд нэрвэгдэж байсан нь муж улсыг нийтийн орон сууц барих, сайн боловсролын тогтолцоонд хөрөнгө оруулах богино хугацааны төслийг мөн боловсруулжээ.
Түүний засгийн газрын үед улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бүлэглэлд маш хатуу шийтгэл оногдуулдаг хүчирхэг шүүх цагдаагийн байгууллагууд ажиллаж байв. Энэ нь дэглэмийн гэнэтийн өөрчлөлт, дарангуйлагч, авлигад идэгдсэн элитүүдийн хууль бус үйл ажиллагаанд гадны хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй урт хугацааны хөрөнгө оруулалт хийх итгэлийг өгсөн байна.
Энэ бодлого ч удалгүй үр дүнгээ өгч 1970-аад оны сүүлч, 80-аад оны эхээр Сингапур нь Зүүн өмнөд Азийн томоохон үйлдвэрлэгч орон болон хувирчээ. Харин өнөөдөр Сингапур нь бизнес эрхлэхэд хамгийн хялбар орнуудын нэгээр байнга эрэмбэлэгдэж, боловсролын хүчирхэг тогтолцооныхоо үр дүнд өндөр мэргэшсэн ажиллах хүчинтэй гэдгээрээ дэлхийд гайхагдаж байна.
Сингапур улс банкны дансны нууцлалыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж Азийн Швейцарын орон болохыг зорьж дахин хөрөнгийн урсгалыг өөрийн улс руу их хэмжээгээр татах бодлогыг барьж байна. Энэ бүгд Сингапурын эцэг хэмээн нэрлэгддэг Ли Куан Ю-гийн зөв бодлого улсыг удирдах хуулийн хатуу хараат замын үргэлжлэл гэж хэлж болно.
Comments