“Neobank” Европын 45 орны орон сууц түрээслэгчдийн нуруун дээрх түрээсийн дарамт хэр хүнд байгааг тогтоох зорилгоор цахим төлбөрийн APP болон төлбөрийн картын гүйлгээнд дүн шинжилгээ хийжээ. Үнэлгээний хувьд тухайн улсын нийслэл болон бусад томоохон хотуудын төвийн бүсийн нэг өрөө байрны түрээсийн дундаж хэмжээг сарын дундаж цалинтай харьцуулан гаргажээ. Үр дүнгийн тухайд Дани, Лихтенштейн, Грект хамгийн хямд зардлаар амьдрах бүрэн боломжтой.
Тодруулбал Даничууд хотын төвд нэг өрөө байр түрээслэхэд сарын дундаж орлогынхоо дөнгөж 16.6 хувийг зарцуулдаг.
Лихтенштейны ихэнх оршин суугчид дундаж орлогынхоо 16.7 хувийг, Грект иргэд цалингийнхаа 17% , Германд 1 өрөө байрны түрээсэнд сарын дундаж орлогын 20.4% -ийг зарцуулдаг бол Австри улсад орлогын 20.7 хувийг байрны түрээсэнд төлж байгаагаар дээрх 5 орон хамгийн бага түрээстэй 5 орноор нэрлэгджээ.
Харин түрээсийн төлбөр хамгийн өндөр хотуудад Туркийн Анкара хотын төвд түрээсийн дундаж үнэ иргэдийн сарын цалингийн 118.7%, хотын захад орлогын 78.8 хувь байгаа нь дундаж цалингийн орлоготой иргэн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тэгвэл Ирландын Дублин хотын төвд 1 өрөө байрны сарын түрээс дундаж цалингийн 98.9 хувьтай тэнцэж байна. Мөн Лондонд түрээсийн үнэ сарын орлогын 92.6 - 95 хувийг эзэлж байгаа нь дундаж орлоготой иргэн нийт олсон мөнгөө зөвхөн байрны түрээсэнд зарцуулахад л хүрдэг гэсэн үг юм.
Коментарі