Audrey Hepburn 1929 оны 4-р сарын 4 нд Энтони Рустон болон Элла Баронесса нарын охин болон Бельги улсад мэндэлжээ. Audrey Hepburn төрснөөс хойш зургаан 7 хоногийн дараа маш хүндээр өвдөж, сэхээн амьдруулах эмчилгээ хийлгэж үхлээс мултарч байжээ. Удалгүй түүний аав гэр бүлээ орхиж түүний амьдралд маш том сорил тулгарсан юм. Бяцхан охин тэр үед дөнгөж 6 настай байжээ. Бага насныхаа эхний жилүүдийг Английн “Кент”хотод өнгөрөөсөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд гэр бүлээрээ Нидерланд руу нүүжээ. Тухайн үед түүний англи гарал үүслийг нуухын тулд ээж нь охиноо “Одри Эдда” гэж нэрлэж байжээ.
Харин дайн дууссаны дараа түүний гэр бүл Англид буцаж ирснээр Audrey балетын сургалтад сууж эхэлжээ. Өсвөр насанд хүрсэн балетчин бүсгүй тайзны гайхалтай карьерыг мөрөөддөг байсан ч түүний мөрөөдөл нь талаар болжээ. Учир нь дайны үед хоол тэжээлийн дутагдлын улмаас булчингууд нь их гэмтсэн тул хэчнээн хичээсэн ч бусад бүжигчдийг гүйцэж чадахгүй байв. Тиймээс тэр өөр салбарт хүч сориххэрэгтэй болжээ. Audrey хөөрхөн царай, дур булаам төрхөөрөө загвар өмсөгчийн ажилд орж үүний дараамюзиклийн тайзан дээр гарч, англи кинонд жижиг дүрд тоглож амжилтаа ахиулж чаджээ. Энэ гялалзсан амжилт түүнд санамсаргүй ирсэн юм. Тухайн үед зохиолч Колетт"Жижи" жүжгийнхээ гол дүрийн жүжигчнийг хайж байсан бөгөөд Audrey Hepburn-тэй Францад нэг зочид буудалд байрлан таарчээ. Тэр залуу Одриг хараад Би “Жижи”-ийг оллоо" гэж хашхирсан гэдэг. Үүний дараа залуу бүсгүй Бродвэйд тавигдсан “Жижи”гийн дүрд тоглосон нь үзэгчдийг таашаалд нийцэж, өөрийг нь чхолливудын жүжигчин болох хүсэл эрмэлзэл рүү хөтөлжээ. Audrey Hepburn хэлний онцгой авьяастай байсан: Англи, Франц, Испани, Итали, Голланд хэлээр чөлөөтэй ярьдаг байсан нь үнэхээр давуу тал болжээ.
Audrey жүжиглэх тал дээр асар их амжилт үзүүлээд зогсохгүй загварын ертөнцөд онцгой дүр төрхөөрөө цойлон гарч ирсэн юм. Өргөн юбка, нарны шил, жижиг хар даашинз, балетчин гутал зэрэг нь түүний нэрийн хуудас нь болж дэлхий даяар алдаршуулжээ. Бүр 1990-ээд онд алтанзул цэцгийн нэг төрөл “Audrey Hepburn” нэрээр нэрлэгдсэн байдаг. Мөн тэрээр ЮНИСЕФ-д сайн дурын ажил хийж, олон төрлийн хүмүүнлэгийн төслийг дэмжин ажилладаг байжээ."Зүрх ба титэм" кинонд Холливудын анхны дүрээ бүтээсэн бөгөөд тэр даруйдаа шилдэг эмэгтэй дүрийн Оскарын шагнал хүртжээ.
Гэр бүлийн тухайд анхны нөхөр болох жүжигчин Мел Феррертэй Бродвейд танилцжээ. 1954 онд жүжигчин хос мөрөөдлийнхурим хийж 1960 онд хүү Шон мэндэлжээ. Харамсалтай нь хосууд 1968 онд Audrey-ийн карьерын оргил үед буюу "Тиффани дахь өглөөний цай", "Чарад", "Миний шударга хатагтай" зэрэг амжилттай кинонуудыг бүтээсний дараа салсан юм. Салсныхаа дараахан найзуудтайгаа усан онгоцоор аялж байхдаа Италийн сэтгэцийн эмч Андреа Доттитэй танилцаж 1969 онд гэрлэсэн боловч мөн л гэрлэлт нь бүтэлгүйтсэн юм. Одри Хепберны хамгийн аз жаргалтай харилцаа нь түүний сүүлчийн нөхөр Голландын жүжигчин Роберт Волдерстой холбоотой байв. Хэдийгээр тэд хэзээ ч албан ёсоор гэрлээгүй ч нас барахынхаа өмнөхөн тэрээр Роберттой өнгөрүүлсэн он жилүүдийг амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе гэж хэлж байжээ.
Одри Хепберны 1992 онд бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилж олон удаагийн мэс засал, химийн эмчилгээ хийлгэсний дараа эмчилгээгээ бүрэн зогсоож1993 оны 1-р сарын 20-ны шөнө Женев нуур дахь гэртээ нас баржээ.
Kommentare