top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ЕВРОПЫН ГАЙХАЛТАЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ БУУДЛУУД

Updated: Feb 18, 2024

Хүн төрөлхтний соёлын үнэт өв бүтээн байгуулалтын гайхалтай архитектур бүхий европын хамгийн гайхалтай галт тэрэгний буудлуудыг танд хүргэж байна. төмөр замын сүмээс эхлээд газар доорх урлагийн үзэсгэлэн бүхий галт тэрэгний буудлууд жуулчдыг татсаар байна. Мөн европоор галт тэрэгний аялал хийх нь сонирхолтой бөгөөд боломжийн зардлаар аялах боломжтой байдаг.


  1. Spanien, Estación de Atocha in Madrid



Испанийн Мадрид дахь хамгийн ачаалалтай галт тэрэгний буудлыг гаднаас нь харахад тийм ч гайхалтай биш юм. Харин дотроо халуун орны хүлэмжийг бий болгожээ. Зорчигчид аялалд гарахаасаа өмнө кофе ууж, буудлын орхигдсон хуучин хэсгийг дүүргэх дэлхийн өнцөг булан

бүрээс ирсэн мянга мянган ургамал, цэцгээс амар амгаланг мэдрэх болно.


2. Italien, Toledo Station in Neapel



Италийн Неаполь хотын Толедо галт тэрэгний буудал хотын гудамжны дундах тус буудал далайн  гүнд орших гялалзсан цэнхэр дүрслэл нь тус буудлыг гайхалтай болгож чаджээ.  Мөн зорчигчид 40 метр урт урсдаг шатаар далайн гүн рүү орохын өмнө хотын түүхийг харуулсан лед дэлгэцийн видеог үзэх боломжтой. Тус буудлын шийдлийг олон улсад нэр хүндтэй архитектор, дизайнерууд бүтээжээ.


3. Belgien, Antwerpen-Centraal in Antwerpen



Антверпен хотын төв буудал нь Амстердам, Парис, Марсель хотын чиглэлд өндөр хурдны галт тэрэг аялдаг. Тус галт тэрэгний буудал нь Бельгийн хамгийн чухал тээврийн төвүүдийн нэг юм. 19-р зууны сүүлчээр баригдсан тус буудлын хүлээлгийн өрөөний дээгүүр байрлах асар том бөмбөгөр дээвэр нь "Spoorwegkathedraal" буюу "төмөр замын сүм" гэсэн хочтой болгожээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page