top of page

ЕВРОПЫН INFLUENCER БУЮУ НӨЛӨӨЛӨГЧИД ХУУЛИЙН ШИНЭ ЖУРМЫГ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ

Сүүлийн жилүүдэд нийгэмд нөлөөлөгч гэдэг нэр ихээр ашиглагдах болсон.Энэ нь сошиал медиад олон дагагчтайтүүний ашиглан олон нийтэд мэдээлэл түгээдэг гэж тодорхойлж болох юм. Харин сүүлийн жилүүдэд Европын орнуудын нөлөөлөгчид хэт их бизнес сурталчилгаа явуулах үүнээс үүдэн иргэд хохирох залилуулах, тохиолдол их гарч байгаа бөгөөд үүнийг зохицуулах хууль батлан ажиллаж эхлээд байна.



Тодруулбал BBC News ийн мэдээлснээр удахгүй Италийн сошиал медиа бүтээгчид контентоо онлайнаар нийтлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ижил хууль дүрмийг дагаж мөрдөх болно гэдгийг мэдэгдлээ. Уг дүрэм эхний ээлжид нэг саяас дээш дагагчтай контент бүтээгчид хамаарах юм. Олны танил хүмүүс брэндийн хамтын ажиллагаа нийтэд ил тод татвар төлөх ёстой арилжааны ашиг сонирхлоо хууль дүрмийн дагуу мэдэгдээгүй тохиолдолд их хэмжээний торгууль төлөх болно гэдгийг анхаарууллаа.



Арилжааны бараа бүтээгдэхүүн сурталчлах тохиолдолд "нөлөөлөгчид сурталчилгааны агуулагын талаар анхааруулга оруулах шаардлагатай" гэж мэдэгдэлд дурджээ. Мөн өнгөрсөн жил Европын бусад орнуудад нөлөөлөгчдөд зориулсан илүү хатуу дүрмийг нэвтрүүлсэн. 6-р сард Франц улс нөлөөлөгчдийг сурталчлах шинэ журам зөрчсөн нь тогтоогдвол шоронд хорих ялаар шийтгэгдэх тухай хуулийг баталсан нь Европт анх удаа энэ хууль ёсны болгосон байна.


Comments


bottom of page