top of page

ЕВРОПТ ИРГЭДИЙГ ЖИЖИГ ХОТУУДАД ШИЛЖИН АМЬДРАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Швейцар, Герман, Австри зэрэг европын орнуудын томоохон хотуудад түрээсийн орон сууцны үнэ өндөр мөн хосдол үүсээд байна. Тиймээс мэргэжилтнүүд айл өрхүүдийг том хотоос шилжин амьдрах зөвлөмжийг өгч байгаа юм. Тодруулбал Швейцарын Цюрих хотод 80 метр квадрат хоёр өрөө байрны сарын түрээс 3000-5000 франк байгаа бол жижиг хотуудад ойролцоогоор 100-145 метр квадрат талбайтай 4-5 өрөө байр 1700 франк байгаа юм. Түүнчлэн европын хүн ам өсөж байгаа нь түрээсийнорон сууцны нийлүүлэлтэд хамгийн их нөлөөлж байгаа юм. Энэ байдал нь зөвхөн Швейцар улсад биш юм.

Германы Барилгын сайд Клара Гейвиц мэдэгдэхдээ одоогоор хотын оршин суугчдыг хөдөө орон нутаг руу нүүхийг дэмжих бодлого барих нь орон сууцны хомсдолтой тэмцэх хамгийн сайн стратеги гэж үзэж байгаа юм. Германд ойролцоогоор хоёр хүний нэг нь түрээсийн байранд амьдардаг. Жишээ нь Берлинд 60 мкв хоёр өрөө байр дунджаар 2000 евро байгаа бөгөөд энэ үнэд ашиглалтын зардал буюу халуун, хүйтэн ус, дулаан цахилгаан гэх мэт өртөг ороогүй үнэ юм. Берлин хотод л гэхэд 2024 оны эхний улиралд шинэ барилгын түрээс 3.6 хувиар өсжээ.

 


Comments


bottom of page