top of page

ЕВРОПТ АРХИ, ТАМХИ БОЛОН ХАГАС БОЛОВСРУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС БОЛЖ ЖИЛД 2.7 САЯ ХҮН НАС БАРЖ БАЙНА.


ДЭМБ-ын 2024 оны шинэ тайланд Европ дахь зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэл нийгмийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж, эрт нас баралтын тоог танилцууллаа. Тодруулбал тайланд дурдсанаар европт жил бүр тамхины хэрэглээнээс болж 1.1 сая хүн нас барж байгаа бол 420 мянга гаруй хүн архины хэрэглээнээс болж нас бардаг байна. Мөн боловсруулсан мах, натри, чихэрлэг ундаа, өөх тос ихтэй хоол хүнс жилд 390,000 орчим хүн нас барах гол шалтгаан болж байгааг тайланд дурджээ.

Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг томоохон корпорацууд олон нийтийг төөрөгдүүлэх сурталчилгааг хийдэг. Бүтээгдэхүүний орц найрлага, эрсдэлийг бодитоор нийгэмд таниулахгүй байгаа нь гэмт хэрэг гэж ДЭМБ-ын Европ хариуцсан захирал "Hans Kluge" мэдгдэлээ.

Жишээлбэл сахар орлуулагч бодис нь жингээ хасахад тус болохгүй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүгд эрүүл мэндэд тустай биш гэдгийг анхааруулж байгаа юм. Тиймээс ДЭМБ-аас Европын орнуудыг хортой бүтээгдэхүүний маркетинг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, монополын эсрэг тэмцэхэд илүү хатуу зохицуулалт хийхийг шаардаж байгаа юм.

Comments


bottom of page