top of page

10,000 ЕВРОГООС ДЭЭШ ҮНИЙН ДҮНТЭЙ ХУДАЛДАН АВАЛТЫГ БЭЛЭН МӨНГӨӨР ХИЙХИЙГ ХОРИГЛОНО

Европын холбооны орнууд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг илүү үр дүнтэй арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал 10,000 еврогоос дээш бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхийг хориглох гэж байна. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бохир мөнгө угаагдах боломжийг хумина гэж үзэж байгаа юм. Тансаг зэрэглэлийн барааны дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийнхээ анхан шатны мэдээллийг шалгаж, сэжигтэй гүйлгээний талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.



Түүнчлэн уг шийдвэр нь ЕХ-ноос ОХУ-д авч байгаа хориг арга хэмжээний нэг бөгөөд тодруулбал Оросын баячуудын мөнгө угаах үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Одоо үйлчилж байгаа журмын тухайд Германд мөнгөн тэмдэгт, зоосоор төлбөр хийх дээд хязгаарлалтын хэмжээ байхгүй. Харин 10,000 еврогоос дээш хэмжээний мөнгийг бэлнээр төлөхийг хүссэн хүн орлогын эх үүсвэрийг нотлох ёстой. Худалдааны байгууллага энэ мэдээллийг архивлах үүрэг хүлээдэг байна. Уг бэлэн мөнгөний худалдан авалтын дээд хязгаарын журам европын холбооны улсуудад одоо хэрэгжиж үйлчилдэг юм.

Comments


bottom of page