top of page

ЕВРО БҮСИЙН ДНБ ОГЦОМ ӨСӨЖ БАЙНА.

Европын бүсийн 3-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг баасан гарагт гаргасан байна. Эдийн засгийн шинжээчдийн мэдээлснээр ДНБ-ий өсөлт 2024 оны 2-р улиралд 0.2% байсан бол 3-р улиралд 0.4% болж өсжээ. Энэ нь сүүлийн хоёр жилд ажиглагдсан хамгийн өндөр өсөлт юм. ДНБ-ний өсөлтөд голчлон нийт өрхийн зарлага мөн бараа материалын үнэ, засгийн газрын зардал нэмэгдсэн нь нөлөөлжээ. Түүнчлэн евро бүсийн импорт 0.2%-иар өссөн ч экспорт 1.5%-иар буурсан байна. Харин Европын төв банкнаас бүс нутгийн эдийн засгийн өсөлт Франц, Герман дахь улс төрийн тодорхойгүй байдал эдийн засагт шууд нөлөөлж байгааг дурджээ. Улс орнуудын онцлох барааны эргэлтийн тухайд Швейцар бугуйн цаг АНУ-ын эрэлт ихтэй байгаа тул орлого нь нэмэгдсэн. Европын хамгийн том эдийн засагтай орон болох Германы эдийн засаг удааширсан нь эрчим хүчний үнэ өндөр, Хятадын үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөн гол нөлөөлөх хүчин зүйл болсон гэж шинжээчид дүгнэсэн байна. Мөн Нидерландын эдийн засаг 2024 оны 3-р улиралд өмнөх улирлын 1.1%-иас 0.8% болсон нь тус улсын экспорт буурч ажилгүйдлийн тоо нэмэгдэн хөдөлмөрийн бүтээмж буурсантай холбоотой гэжээ.

Эх сурвалж: Euronews

Comments


bottom of page