Герман улсын Dortmund хотын амьтны хүрээлэнгийн “Уолтер” нэртэй орунгтан ЕВРО-2024 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойрон дахь бас нэгэн чимэг болж байна. 35 настай Уолтер хөлбөмбөгийн тэмцээний тоглолтуудын үр дүнг урьдчилан таамаглаж байгаа юм. Зөнч Орунгтан туршилгатай бөгөөд өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Германы шигшээ багийн томоохон тоглолтууд, Европын клубуудын тэмцээнд оролцож зөнч гэдгээ цөөнгүй удаа баталж байжээ. Харин энэ удаа Германы шигшээ багийн бүх тоглолтуудын талаар таамаг дэвшүүлсэн бөгөөд Герман эхний тоглолтдоо ялалт байгуулснаар “Уолтер”-ын зөгнөл эхнээсээ биеллээ олж байгаа талаар хэвлэлүүдээр гарч байна.
Уолтер хөлбөмбөгийн тэмцээний үр дүнг урьдчилан таамаглахдаа тоглогч багуудын бэлэг тэмдэг бүхий тугаар ороосон 2 аягатай хоолноос сонгон авч ялагч хэмээн таамаг дэвшүүлдэг байна. Сонирхуулахад бүх цаг үеийн томоохон тэмцээнүүдээс тодорсон хамгийн алдартай зөнч амьтан бол Германы “Oberhausen” хотод аквариумд амьдардаг Паул нэртэй наймалж байв.
Паул 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы шигшээ багийн 7 тоглолтын үр дүнг урьдчилан зөв таамаглаж алдартай болж байжээ.
Comments