16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй World Beer Awards 2024 шагнал гардуулах ёслолд манай гарагийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг шар айргууд 10 төрөлд өрсөлдөнө. “World Beer Awards-2024” олон улсын тэмцээн нь 5 сарын 28-аас эхлэн 3 хоногийн турш шар айраг сонирхогчид болон мэргэжлийн сертификаттай шүүгчид, нэр хүндтэй шар айраг үйлдвэрлэгчид Португалийн Estoril хотод цугларч шилдгүүдээ шалгаруулна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн шилдэг гэх алдрыг дараах пивонууд эзэмшиж байна. Дэлхийн хамгийн шилдэг улаан буудайн шар айраг Герман улсын Kurpfalzbräu, согтууруулах ундаа багатай шар айргаар Литва улсын Gubernija, шилдэг тусгай шар айраг Бразил Wäls, шилдэг цайвар шар айраг Канад Microbrasserie Trois Lacs харин хар шар айраг Нидерланд Boschdal, мөн дэлхийн шилдэг IPA Солонгосын First Love шар айраг эзэмшиж байна."World Beer Awards" нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний шагнал бөгөөд амжилттай оролцсон шар айрагнуудын нэр хүнд болон борлуулалт огцом нэмэгддэг байна.
Comments