top of page

ДЭЛХИЙН ХҮН АМ ӨДӨРТ 281,429 ХҮНЭЭР ӨСӨЖ БАЙНА



Өнөөдрийн байдлаар дэлхийн оршин суугчдын тоо ойролцоогоор 8.17 тэрбум болжээ. 1800 онд 1 тэрбумд хүрч байсан бол 200 гаруйхан жилийн дотор 7 тэрбумаар өссөн гэсэн үг юм. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр 1987 онд 5 тэрбум, 1999 онд 6 тэрбум, 2011 онд 7 тэрбум иргэн тоологдож байсан бол өнөөдөр дэлхийн хүн ам нийт 8.17 тэрбумд хүрчээ. Одоогийн байдлаар дэлхийн хүн ам жил бүр 90 саяар нэмэгдэж байна. 2020 онд дэлхийн хүн амын дундаж нас 31 байсан. Өдөрт 454,928 хүүхэд шинээр мэндэлж, 175,099 хүн нас бардаг гэх тооцоолол гарчээ.



Дэлхийн нийт хүн амын 70% гаруй нь 20-н улсад хуваагдан амьдардаг. Үлдсэн 30% нь бусад улсын иргэд байгаа юм. Мөн 1 тэрбум гаруй хүн амтай Хятад, Энэтхэг гэсэн хоёрхон улс бий. Энэ хоёр улсад дэлхийн хүн амын 36% орчим нь амьдарч байна. Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай улс хэдий ч Энэтхэгийн хүн ам илүү хурдацтай өсөж байгааг судлаачид хэлж байгаа юм. Түүнчлэн Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ямар нэгэн шашин шүтдэг. Шашин шүтдэг нийт хүмүүсийн 32% ньХристийн шашинтай бол Исламын шашин 24%-ийг эзэлж байна.


Comments


bottom of page