top of page

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ГАДААД ПАСПОРТТАЙ ОРНЫ ЖАГСААЛТЫГ ГЕРМАН, ФРАНЦ, ИТАЛИ, ИСПАНИ, СИНГАПУР, ЯПОН УЛСУУД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Henley Passport Index буюу дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспорттой орны чансааг шинэчлэн тогтоолоо. Уг жагсаалт нь тухайн улс орнуудын паспортыг эзэмшигчид нь визгүй зорчих боломжтой газруудын тоонд үндэслэнбүсчлэн эрэмбэлдэг билээ. Улс бүрийн мэдээлэл өөрчлөгдөхийн хэрээр энэ нь тогтмол шинэчлэгддэг. 2024 оны шинэ чансааны 1-р бүст дэлхийн 227 улсаас 194 улс руу визгүй зорчих эрхтэйгээр европын дөрвөн улс болох Франц, Герман, Итали, Испани гэх орнууд Сингапурын хамтаар тэргүүлж байна.



Харин Финлянд, Швед, Өмнөд Солонгос улсууд 2-р бүст бичигджээ. 3-р бүст Австри, Дани, Ирланд, Нидерланд байгаа бол Дөрөвдүгээрт Бельги, Люксембург, Норвеги, Португал, Их Британи багтаж. Жагсаалтын 5-р бүст Грек, Мальта, Швейцарь бичигдсэн бол АНУ тус жагсаалтын 7-р бүст эрэмбэлэгджээ.


Харин манай Монгол улсын тухайд дэлхийн 62 оронд визгүй нэвтрэх эрхтэйгээр жагсаалтын 79-р бүст багтсан байна. Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад паспорт нь улам бүр хүчирхэгжиж байгаа орноор Арабын Нэгдсэн Эмират Улс нэрлэгдэж байгаа бөгөөд 2014 оноос хойш дэлхийн 106 оронд визгүй зорчих эрхтэй болсноор 55-аас 11-р бүсрүү шилжсэн гэсэн үг юм. Харин жагсаалтын сүүлд Афганистан 28 улсруу визгүй зорчих эрхтэйгээр хамгийн сул паспорттай орноор нэрлэгдсэн хэвээр байна.





Comments


bottom of page