top of page

Европын Аяллын Хөтөч

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮНД СУРТАЛТАЙ 15 ОРОН


Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн өмнө тулгардаг хамгийн том асуудал бол хүнд суртал. Хүнд суртал нь цаг хугацаа, санхүүгийн асар их хохирлыг зөвхөн тухайн газартаа бус нийгмийн салбар нэгж бүрд учруулж байдаг. Мөн хүнд суртлын тоон үзүүлэлтээр нь тухайн улсын төрийн тогтолцоо болон нийгмийг гаднаас нь дүгнэх боломжтойг судлаачид онцолжээ. Тэгвэл дэлхийн томоохон хэвлэл "Review" сэтгүүл хамгийн хүнд суртал ихтэй орнуудын жагсаалтыг 2 жилийн турш хийсэн судалгаанд тулгуурлан гаргажээ.  Уншигч та бүхэнд эхний15 улсын жагсаалтыг Монгол хэлэнд орчуулан хүргэж байна. Тус жагсаалтад Монгол улс 10-р байранд бичигджээ.



15. Люксембургийн Их Гүнт улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 31%

Люксембург бол далайд гарцгүй, цэцэглэн хөгжсөн Европын улс юм. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 131,503 доллароор дэлхийд тэргүүлдэг бөгөөд санхүүгийн салбараараа алдартай.

 

14. Бүгд Найрамдах Косово Улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 31%

Косово бол 2008 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш дэлхийн хамгийн залуу улсуудын нэг болсон Европын улс юм.


13. Саудын Арабын вант улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 32%

Саудын Араб бол газрын тосоор баялаг Ойрх Дорнодын улс бөгөөд мөн хаант засаглалтай улс юм. Их хүнд сурталтай төдийгүй улсын зардлаар амьдардаг олон мянган ноёдтой.

 

12. Норвегийн Вант Улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 33%

Норвеги бол Европ дахь хамгийн баян чинээлэг улсуудын нэг бөгөөд банк санхүү, харилцаа холбоо зэрэг чухал салбарыг төрийн хяналтад байлгадаг гэж үздэг.

 

11. Дани

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 34%

Дани бол Нордикийн Европын улс юм. Иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэнд, боловсрол олгоход улсын төсвөөс их мөнгө гаргадаг боловч төдий чинээгээрээ хүнд суртлын машин ажиллаж байдаг.

 

10. Монгол улс

 Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 34%

Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд томд тооцогдох боловч хүн амаараа хамгийн жижиг улсуудын нэг болох далайд гарцгүй Азийн орон юм.

 

 9. Бельгийн вант улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 35%

Бельги бол хүний ​​хөгжлийн түвшин өндөр, орлогын тэгш бус байдал багатай Европын өндөр хөгжилтэй орон юм.

 

8. Бүгд Найрамдах Казахстан Улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 37%

Казахстан бол газар нутаг, хүн амын хувьд Монголтой ойролцоо улс юм. Экспортоо голчлон газрын тосоор хангадаг.

 

6. Украин

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 29%

Украйн бол газар нутгийн хэмжээгээр Европын хоёр дахь том улс юм. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс учраас хүнд суртал ихтэй байдаг.

 

7. Микронез

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 38%

Микронез бол Номхон далайн улс юм

 

5. Бүгд Найрамдах Жибути Улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 39%

Жибути бол ердөө 23,200 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг Африкийн улс юм. Мөн дэлхийн хамгийн жижиг эдийн засагтай орнуудын нэг бөгөөд ердөө 3.7 тэрбум долларын хөрөнгөтэй.

 

4. Оросын Холбооны Улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 45%

 Орос бол газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн болон Европын хамгийн том улс юм. Их хэмжээний хийн нөөцтэй бөгөөд Орос дэлхийн хамгийн том хий нийлүүлэгч орон юм. Хүнд суртал нь урт хугацаанд бий болж оршин тогтнож байгаа.

 

3. Арабын Бүгд Найрамдах Египет Улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 40%

 Египет бол пирамидаараа дэлхийд алдартай Африкийн алдартай улс юм. Эдийн засгийн хувьд Их хэмжээний өртэй бөгөөд гадаад валютын нөөцөө бүрдүүлэхийн тулд өндөр хөгжилтэй орнуудыг түшиглэдэг.

 

2. Бүгд Найрамдах Мальдив Улс

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 40%

Мальдив бол Номхон далай дахь Азийн улс юм. Энэ нь ердөө 300 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг ч ойролцоогоор хагас сая хүн амтай нь дэлхийн хамгийн шигүү суурьшсан арван орны тоонд багтдаг.

 

 1. Монтенегро

Нийт ажилд ногдох төрийн албан хаагчдын эзлэх хувь: 51%

Монтенгро бол 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш жагсаалтад багтсан залуу орон. ДНБ нь 7 тэрбум ам.долларт хүрсэн, хүний ​​хөгжлийн өндөр төвшинтэй ч орлогын тэгш бус байдал өндөр. Улс төрийн тогтворгүй байдал нь Монтенегрогийн эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Гол экспорт нь хөнгөн цагаан юм.


Comentários


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page