top of page

ДУУЧИН ADELE ГЕРМАН УЛСЫН МЮНХЕН ХОТОД ДӨРВӨН ТОМ ТОГЛОЛТ ХИЙНЭ



Их Британийн дуучин дэлхийн супер стар Adele ирэх наймдугаар сард Мюнхенд дөрвөн тоглолт хийхээ албан ёсоор мэдэгдлээ. 2016 оноос хойш дуучин Европын тайзнаа гараагүй бөгөөд энэ нь тухайн тоглолтын хүлээлтийг өндөр болгож байгаа юм. Европ дахь тоглолт наймдугаар сарын 2, 3, 9, 10-ны өдрүүдэд Мюнхен хотын төвд тусгайлан барьсан талбайд болох юм.



Мөн энэ тоглолтууд нь Европ тивд хийх хуваарьтай цорын ганц шоу гэдгийг багийнхан нь мэдэгдлээ. Мөн шоундаа зориулж "цэнгэлдэхийг өвөрмөц байдлаар засах юм. Нэг концертод 80,000 орчим үзэгч хүлээн авах бөгөөд тасалбарын онлайн худалдаа нээгдсэн байна. Түүнчлэн "Би зуныг илүү сайхан өнгөрүүлэх арга замыг төсөөлж ч чадахгүй байсан" гэж Адель өөрийн Instagram хуудаснаа хуваалцжээ.












Comments


bottom of page