top of page

ГЕРМАНЫ ЦАГДАА НАР ЧЕХ, ПОЛЬШИЙН ХИЛ ДЭЭР ЭРГҮҮЛ ХИЙХ БОЛНО

Дэлхий дээрх дайны бүсийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямралаас үүдэлтэй европыг чигэлсэн хууль бус цагаачдын тоо буурахгүй байна. Тиймээс Герман, Чех, Польшийн цагдаа нар хууль бус цагаачдын шилжилт хөдөлгөөнтэй тэмцэхийн тулд хилийн хамтарсан харуул гаргахаар болсон байна. Мөн цагаачдын хууль бусаар хил давуулах үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсоныг Берлин баталсан байна.



Тус улсуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааны гол зорилго тухайн бүс нутагтүйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах бүртгэлгүй иргэдийг илрүүлэх мөн гэмт бүлэглэлтэй тэмцэх хамтын ажиллагаа гэж хэлж болох юм. Чех, Польшийнхилийн харуулын хамтарсан шалгалтыг ХБНГУ-ын Швейцарь улсуудын хамтын ажиллагаанаас санаа авсан бөгөөд Германы цагдаагийн ажилтнуудад Швейцарийн цагдаа нартай нягт хамтран ажиллаж, Швейцарийн нутаг дэвсгэрт шалгалт хийж, Герман руу хууль бус шилжинсуурьшихаас урьдчилан сэргийлдэг байна.



Comments


bottom of page