top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ГЕРМАНЫ ЦАГДАА НАР АФГАН ИРГЭНИЙГ БУУДАН ХӨНӨӨЖЭЭ

Германы Саксони-Анхалт мужийн Schönebeck хотод цагдаагийн тусгай хүчнийхэн 26 настай Aфган эрэгтэйг буудан хөнөөжээ. Тус хэрэг өнөөдөр өглөөний 04:30 минутын орчимд Schönebeck хотын Altfroser гудамжны нэгэн орон сууцанд болсон байна. Тодруулбал Афган иргэн орон сууцны хонгилд Герман иргэнийг хутгаар сүрдүүлсэн тул хажууд нь байсан гэрчүүд цагдаад дуудлага өгчээ.

Цагдаагийн газрын төлөөлөгч хэвлэлд өгсөн мэдээлэлдээ: Тусгай хүчнийхэн (LKA – Landeskriminalamt) хэргийн газарт шуурхай очсон. Сэжигтэн цагдаагийн шаардлагад хариу өгөөгүй бөгөөд эхлээд анхааруулж буудсан ч сэжигтэн ухраагүй гэжээ. Буудуулсан 26 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан. Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байна гэжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page