top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ГЕРМАНЫ ЦАГДАА НАР 73 ТОНН, 5.5 ТЭРБУМ ЕВРОГИЙН ҮНЭ БҮХИЙ ХАР ТАМХИ ИЛРҮҮЛЛЭЭ

Баден-Вюртемберг мужийн мөрдөн байцаагчид Испани болон Эквадорын цагдаа нартай хамтран 5.5 тэрбум еврогийн үнэ бүхий кокаиныг хураан авчээ. Нийт хэмжээ нь 73 тн гэж мэдэгдээд байна. Тус хар тамхи сүүлийн 3 сарын хугацаанд Хамбургийн боомтоор дамжин зөөрлөгдсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Мөн мөрдөгчид 2024 оноос хойш тус олон улсын хар тамхины сүлжээг мөрдөж байсан байсан бөгөөд 50 байршилд нэгэн зэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж Латин Америкийн хар тамхины маш том бүлэглэлд хүнд цохилт өглөө.

Мөн тус бүлэглэл нь өөрсдийн ложистикийн компанитай бөгөөд Эквадорын Гуаякиль боомтоос хөлөг онгоцоор контейнерүүдэд нуун кокаиныг Европ руу зөөвөрлөдөг байжээ. Тус хууль бус наймаатай холбоотой 36 хэрэгтнийг Герман, Испанид баривчилсан бол Эквадорын цагдаа нар тамхины наймаачдын байршлыг мөрдөж, олон улсын ажиллагааг эхлүүлжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page