top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ГЕРМАНЫ ТУСГАЙ АЛБА МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

2025.03.05 ХБНГУ ( Хамбург хот )
2025.03.05 ХБНГУ ( Хамбург хот )

2025.3.5-ны өглөөний 6 цагт Хамбург хотын Jenfeld дүүргийн орон сууцанд Германы тусгай хүчнийхэн тансаг зэрэглэлийн авто машины хулгайн “Porshe” мафийн бүлэглэлийн эсрэг баривчилгаа явуулж Литва улсын хоёр иргэнийг саатуулжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр өнөөдөр баригдсан Литвачуудын гэмт бүлэглэл нь тансаг зэрэглэлийн Porsche, Range Rover, Land Rover зэрэг авто машинуудыг хулгайлан хил давуулан худалдаалах, бусдыг айлган сүрдүүлэх гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг дурджээ.

Гүйцэтгэх ажиллагаанд таван ширхэг Blendgranaten буюу жижиг тэсрэх бөмбөг ашигласан бөгөөд дээврийн хэсгээр дамжин байр руу дайран орсон байна. Энэхүү “Porsche бүлэглэл” зөвхөн энгийн иргэдийг хохироогоод зогсохгүй алдартнуудыг онилсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Жишээлбэл өнгөрсөн 11-р сард жүжигчин Марек Эрхард “Porsche Macan” загварын авто машинаа гэрийнхээ гаднаас алджээ. Цагдаа нар хулгайлагдсан машиныг Хамбург хотоос илрүүлж, дотор нь явсан 26, 29 настай Шведийн хоёр иргэнийг баривчилсан. Дээрх этгээдүүд хоорондоо холбоотой гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэжээ.

Сүүлийн жилүүдэд Европын орнуудад тансаг зэрэглэлийн автомашины хулгайн хэрэг ихэссэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт Литва, Польш, Швед, Болгар зэрэг орнуудын гэмт бүлэглэлүүд холбоотой. Мөрдлөг хэдэн сарын турш үргэлжилсэн гэж мөрдөгчид мэдээллээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page