Мөрдөн байцаагч Деррик цуврал бол Мюнхен хотынцагдаагийн ахлах мөрдөн байцаагчийн ажлын тухай өгүүлэх онц сонирхолтой гэмт хэргийн цуврал юм. Германы телевизийн алдарт цувралын гол баатар Стефан Деррикийн дүрд Хорст Тапперт, түүний хамтрагч, байцаагч Харри Клейний дүрд Фриц Веппер нар тоглосон. Анх 1974 оны 10-р сараас 1998 оны 10-р сарын хооронд герман хэл дээр телевизээр цацагдсан.
Зохиолч “Herbert Reineker” Деррик цувралын 281 ангийн бүх зохиолыг бичсэн бөгөөд найруулагчаар Helmuth Ashley, Zbyněk Brynych, Gero Erhardt, Dietrich Haugk, Horst Tappert нар найруулж байжээ. Германы ZDF телевиз 24 жилийн хугацаанд 281 анги гаргасан нь цувралын бас нэгэн том амжилт гэж кино шүүмжлэгчид тодорхойлдог. Киноны анги тус бүр өөр өөр ээдрээт хэргийн талаар өгүүлдэг бөгөөд хамгийн эхний анги “Ойн зам” нэртэйгээр 1974 оны 10-р сарын 20-ны ням гарагт ZDF сувгаар нэгэн зэрэг 31 сая үзэгчдэд хүрч байжээ.
Сүүлийн ангийг тус суваг 1998 онд цацсан байна. Дэлхийн 100 орны хэл дээр олон сая үзэгчдийн хүртээл болсон тус цувралын хамгийн сүүлийн үзэгдлээр гол дүр болох Деррик хамтрагчдаа талархаж, дараа нь Мюнхений шөнө дунд алга болжбайгаагаар киног дуусгасан байна.
Commenti