ГЕРМАНЫ СУРАГЧ ОХИД ИТАЛИД МАШИНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДЖЭЭ.
- Creator
- Sep 22, 2024
- 1 min read

Германы хоёр өсвөр насны охин өнгөрсөн Лхагва гарагт Италид явган хүний зам дээр машинд дайруулж амиа алдсан. Амиа алдсан охид 17,19 настай байсан бөгөөд Дуйсбург (Хойд Рейн-Вестфали) хотын ахлах ангийн сурагчид байсан юм. Тэд сургуулийн аялалд явж байжээ. Италийн цагдаагийн газрын анхны мэдээллээр осол гаргасан жолооч 44 настай Бразил гаралтай эмэгтэй бөгөөд жолоогоо алдсан гэж мэдүүлсэн. Одоогоор хэргийг нарийн шалгаж байгаа талаар мэдээлээд байсан юм.

Тэгвэл ослын талаар шинэ мэдээллүүд олон нийтийг бухимдуулж Герман даяар хэргийг анхааралтай ажиглаж байна. Тодруулбал осол гаргасан жолооч санаатай үйлдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байна. Ослын газар тэрээр ямар ч хэрэг хийгээгүй мэт аашилж байгаа нь зураг нийтлэгдээд байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлэгт: Тэр трансд орсон юм шиг аашилсан түүнээс тайван байсан гэжээ.Мөн ослын газарт байсан бас нэг гэрч мэдүүлэгтээ: "Би хашхирсан, тэр анзаарсан гэхдээ зогсоогүй гэжээ”.

Германы BILD мэдээллийн сайтын сурвалжилгын баримтад: Жолооч байцаалтын үеэр "Миний толгой хоосон байна, би ой санамжаа алдсан. Би жолоо барьж чадна, энэ бол анх удаа машин хэрэглэж байгаа зүйл биш юм. Би хамгаалалтын системийг унтраагаагүй гэжээ.

Comments