top of page

Европын Аяллын Хөтөч

ГЕРМАНЫ ДУГУЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД АВТО ОСОЛД ОРЖЭЭ

Испанийн Мальорка арал дээр Германы дугуйн шигшээ багийн тамирчид авто зам дээр машинд мөргүүлжээ. Ослын улмаас шигшээ багийн зургаан гишүүн мөргүүлж, хоёр нь хүнд бэртэл авсан байна. Германы дугуйн холбоо (German Cycling)-ны мэдээлснээр тамирчдыг эмнэлэгт хүргэж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд азаар тэдний амь насанд аюул учраагүй гэжээ. Осол 2025 оны 1-р сарын 27-ны даваа гарагийн өглөөний 10:20 цагийн орчимд Мальоркагийн Llucmajor руу чиглэсэн Ma-19a замд, 100 км/ц хурд зөвшөөрөгдсөн хэсэгт гарчээ. Осол гаргасан жолооч 89 настай. Ослын шалтгааны эхний мэдээллээр жолоочийн болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэжээ.

Comentarios


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page