Rassismus буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн гадны иргэдийн тайван жагсаал Hansestatd хотод боллоо. Учир тус хот гадныхан ихтэй бөгөөд ажил хийх, олон нийтийн газар явах зэрэгт арьс өнгөөр гадуурхах явдал элбэг байгааг шүүмжилж байгаа юм. Мөн 2023 онд дүрвэгсдийн эсрэг халдлагыг тоо өмнөх жилээс 9%-аар өсжээ.
Жагсагчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн самбар барин хотын төв талбайд зогссон. Нэгэн жагсагч хэлэхдээ: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал өдөр тутам гарч байна. Жишээлбэл кафед сууж байхад нь нэг эмэгтэй түүнд дургүйцсэн байдалтай дунд хуруугаа өгч, Хажуугаар өнгөрөх хүмүүс таагүй үг хэлэх нь элбэг болсныг хэллээ. Өөр нэгэн 23 настай жагсагч: Өнгөт арьстнууд юу туулж байгааг тодорхой бодитой харах хэрэгтэй их сургуульд ч энэ үзэгдэл маш их байгааг онцолжээ.
Харин тус хотын ажил олгогчдын холбооноос гаргасан мэдэгдэлд: Компаниудад тулгамдаж буй гол асуудал бол хүний нөөцийн хомсдол тодруулбал арьс өнгө гарал угсаагаар ялгаварласан үзлийн улмаас үйлдвэрлэл, логистик, үйлчилгээ гэх салбарын ажиллах хүчний хомсдол тодорхой хэмжээгээр нэмэгдсээр байна. Бидэнд үндэс угсаа үл хамааран хүн бүр хэрэгтэй. Улсын хэмжээнд 528,000 мэргэшсэн ажилтны дутагдалтай. Ялангуяа эрүүл мэнд, нийгмийн асуудал, сурган хүмүүжүүлэх, барилга, хайгуул, барилгын технологийн салбарт чадварлаг боловсон хүчин дутагдаж байна. Тиймээс хүн бүр одоогийн нөхцөл байдлыг зөв үнэлэн дүгнэх ёстойг онцолж байгаа юм.
Comments