top of page

ГЕРМАНД ЦАГИЙН АЖИЛ 12.41 ЕВРОГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ ЭНЭ НЬ ЦАГТ 45.917 ТӨГРӨГ ЮМ

Герман улсын засгийн газраас 2024.01.01-ээс эхлэн цагийн ажлын хөлсийг 12 еврогоос 12.41 евро болгон нэмэгдүүлсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 12.41евро нь дундаж цалингийн цагтай харьцуулбал 60 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Мөн Герман улсад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг тусгайлан байгуулсан бие даасан комисс гаргадаг. Энэ нь улс төрийн нөлөөллөөс ангид шийдвэр гаргах зорилготой бөгөөд хэмжээг хоёр жил тутамд шинээр тогтоодог байна.



Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь цөөн хэдэн тохиолдолд тооцогдохгүй. Тодруулбал урт хугацаагаар ажилгүй байсан хүмүүс ажилд орсноос хойш эхний зургаан сард арай бага цалин авах тохиолдол байна. Мөн дадлагажигчдад хамаарахгүй бөгөөд тэдний хувьд дадлагажигчдад зориулсан сургалтын тэтгэмжээр бодогддог. Түүнчлэн хэд хэдэн салбарт хуульд заасан цалингийн доод хэмжээг тухайн компанитай тохиролцон илүү тооцуулах боломжтой.

Комментарии


bottom of page