top of page

ГЕРМАНД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА.

Энэ жил зул сарын баярын ширээ засахад хэрэглэгчид өмнөх жилээс илүүг төлөх хэрэгтэй болжээ. Холбооны статистикийн алба 2024 оны 11-р сард өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэнд судалгаа хийж өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулжээ. Жишээлбэл цөцгийн тосны үнэ 2023 оны 11-р сарынхаас 39 хувиар өсөж сүү 3,5 хувь, өндөг 1,8 хувиар нэмэгджээ Харин элсэн чихрийн үнэ 23 хувиар буурчээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт үхрийн махны үнэ өнгөрсөн жилийнхээс 5.2 хувиар өсөж, шарсан гахайн махны үнэ 1.7 хувиар нэмэгдсэн байна. Харин хүнсний ногооны үнэ ерөнхийдөө 2,5-аас 3,7 хувиар буурчээ. Нарийн ногооны хувьд өргөст хэмхийн үнэ 22 хувиар буурсан бол чинжүү 9,6 % улаан лооль 4.3, хагас хатуу бяслаг 1.5 аар тус тус өссөн байна. Чанамал хиам болон бусад хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний үнэ тогтмол байгаа судалгаа гарчээ.

Comentários


bottom of page