ХБНГУ-ын хурдны зам дээр жолоочдын явах хурдыг тухайн газрын эргэлт, тойрог, орц гарцаас шалтгаалан янз бүрээр тогтоосон байдаг ихэвчлэн 120 км цагийн хурдны хязгаартай. Хэрэв та тогтсон хурдны хязгаарыг зөрчвөл 200 хүртэлх еврогийн торгууль таны гэрт шуудангаар ирэх болно. Харин суурин газруудад 50, хотоос гаднах зам дээр 70 км цагийн хүртэл хурдлах боломжтой. Мөн 30 км цагийн хязгаарыг ихэвчлэн жижиг хот тэр дундаа сургууль цэцэрлэг, төвийн бүст тогтоосон байдаг. Дээрх хурдыг та зөрчсөн тохиолдолд хэтрүүлсэн хурднаас хамааран 30 еврогоос эхлэх торгуулийг төлдөг.
Хурд хэмжих хайрцгийг уулзвар, сургуулийн бүс газарт байрлуулдаг. Мөн цагдаа нар зөөврийн хурд хэмжих багажийг суурилуулан ажилладаг юм. Та торгуулсан тохиолдолд хэмжээ хугацааг заасан захиаг эхний ээлжид хүлээн авна. Төлөөгүй тохиолдолд дахин анхааруулга ирнэ та санаатай болон санамсаргүйгээр дахин төлөхгүй тохиолдолд анхны торгуулиас хэд дахин өндөр төлбөр төлөх шийдвэр гарна. Хамгийн эцсийн арга хэмжээ бол торгууль төлөхөөс зайлсхийсэн жолоочийг шүүхээр оруулан хорих ялаар шийтгэдэг. Та ямар ч тохиолдолд торгуулиа заавал төлөх ёстой болдог.
Комментарии