ГЕРМАНД АВСТРАЛИЙН МАХЧИН ӨТ ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА.
- Ariuka Ariuk
- Feb 4
- 1 min read

Австралиас гаралтай струделийн өтний нэгэн төрөл Германд хурдацтай тархаж, нутгийн эко системд аюул учруулж эхэлжээ. Жижиг, гулгамтгай өтнүүд нь Landplanarien (газар орчны хагас хавтгай өт) хэмээх ангилалд багтдаг. Бор судалтай энэ өт 2023 онд анх Германы хойд Westfalen мужийн Mönchengladbach хотын ойролцоох нэгэн цэцэрлэгээс олдож байжээ. Струделийн өт Германд олон улсын ургамлын худалдаагаар дамжин ирж байгальд тархсан байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Струделийн өтнүүд бараг устгаж болдоггүй. Арьснаас ялгардаг хортой наалдамхай шүүрэл нь бусад амьтдыг үргээдэг тул олз болдоггүй. Тэд байгальд өвлийг даван гарч, экосистемийн тэнцвэрт байдалд аюул учруулдаг. Хэрэв нэг өтийг таславал, тэд хоёр болон үржин өсөх чадвартай. Махчин шинж чанартай бөгөөд борооны хорхой (Regenwürmer), дун (Schnecken), модны шимэгч (Kellerasseln) зэрэг бусад амьтдаар хооллодог байна.
Comments