Герман улсад хүмүүс хэнтэй ч ярьдаггүй маш олон сэдэв байдаг. Хамгийн сүүлд “Brigitte” Сэтгүүлээс олон нийтийн дунд нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Тус судалгаа нь хүмүүсийн хоорондын харилцан ярианд үл тохирох сэдэв буюу “TABUTHEMEN” хориотой сэдэв гэсэн асуумжийг авчээ. Судалгаанд оролцогчдын 87 хувь нь бэлгийн амьдрал, сэтгэл зүйн асуудал, цалин зэрэг хувийн мэдээллийн талаар хүнээс асуух нь маш бүдүүлэг буюу хориотой сэдвүүд гэж нэрлэсэн байна.
Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн 68 хувь, эрэгтэйчүүдийн 52 хувь нь хүнтэй суух, хүүхэд гаргах гэсэн сэдвийг зөвхөн аав ээж төрсөн ах дүүсийн хооронд байх ярианы сэдэв гэж үзжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хувь хүний боловсрол, эрүүл мэндийн асуудлын талаар тухайн хүнээс шууд асуух нь маш бүдүүлэг гэж тодорхойлсон байна.
Хэдийгээр өнөөдөр 10 жилийн өмнөхийг бодвол иргэд харьцангуй нээлттэй болж байгаа хэдий ч хориотой сэдвүүдийн талаарх иргэдийн бодол өнөөдрийг хүртэл хэвээр байгааг батлан харуулсан гэж судалгааг дүгнэсэн байна .
Comments