Герман улсын гэр бүлийн сангаас хүүхэд бүрд сард 250 еврогийн хүүхдийн мөнгө олгодог. Тус мөнгийг ямар нэгэн ангилал шалгуургүйгээр бүх хүүхдэд ижил өгдөг бөгөөд гадаадын иргэд мөн хүүхдийн мөнгийг авах эрхтэй. Гэр бүлийн сангийн журмаар таны хүүхэд 18-н насны төрсөн өдрийн маргаашаас эхлэн хүүхдийн мөнгөнөөс хасагдах юм. Гэхдээ тухайн хүүхэд 18 нас хүрсэн ч цааш үргэлжлүүлэн суралцаж, суралцах хугацаандаа цалингийн орлогогүй байна гэдгээ баталгаажуулсан тохиолдолд хүүдийн мөнгийг 25 нас хүртлээ авах боломжтой болдог.
Мөн холбооны хөдөлмөр эрхлэлтийн агентлагт өргөдөл давхар гаргах ёстой. Түүнчлэн Герман улс жилд ойролцоогоор 17 сая гаруй хүүхдэд 48 тэрбум еврогийн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодог байна. Герман улсад хууль ёсны дагуу амьдардаг оршин суух хаягтай бол та хүсэлт гарган хүүхдийн мөнгөний тэтгэмжид хамрагдана.
Commentaires