top of page

ГЕРМАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ МОНГОЛД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлалын өндөрлөлөө. Энэ жил Монгол Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тохиож байгаа билээ. Төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн гэж хэлж болох юм. ХБНГУ нь манай улсын хувьд Европ тив дэх хамгийн өргөн харилцаатай “Гуравдагч хөрш” орон юм. Тиймээс стратегийн түншлэл байгуулсан Европын орнуудаас анхдагч нь Герман Улс болж байна.



Үр дүн хамтын ажиллагааны талаарх гол хэлэлцээрээс жишээ болгон дурдвал талууд авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх, тээврийн төрлүүдийн уялдаа холбоог хангасан, нэгдсэн зохицуулалтыг бий болгоно. Мөн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль төслийг эрчимжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлхээр болсон байна.



Comments


bottom of page