top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ГЕРМАН УЛСАД ОЙРОЛЦООГООР 10 САЯ ХҮН ИОГООР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Updated: Mar 16, 2024

Европт хүмүүс чөлөөт цаг гарсан тохиолдолд гэр бүл болон өөрийн эрүүл мэнддээ цаг мөнгөө зарцуулах нь элбэг. Явган аялал, дугуй унах, гүйлт, усанд сэлэлтийг улирал улиралд нь тохируулан хийдэг. Харин сүүлийн жилүүдэд эдгээр дасгалуудын дараа иог нь Германд хамгийн алдартай чөлөөт цагаа өнгөрөөх спорт болоод байна. Хэрэглэгчийн судалгааны нийгэмлэгийн судалгаагаар гурван сая орчим Германчууд иогоор тогтмол хичээллэдэг бөгөөд тэдний 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ойролцоогоор 10 сая хүн иогоор хичээллэх сонирхолтой байна гэжээ. 



Герман улсад иогийн нэг сарын курсийн төлбөр 300-900 еврогийн үнэтэй энэ нь мэдээж том жижиг хот байршил гэх мэтээс шалтгаална. Түүнчлэн иог болон фитнесстудийн гэрээг ихэвчлэн 1-ээс 2 жилийн хугацаатай хийдэг.

Сонирхуулахад иог нь Энэтхэгээс гаралтай бөгөөд бие бялдар, оюун ухааны дасгал, амьсгалын техник, бясалгал зэргийг багтаадгаараа онцлогтой. Мөн усанд сэлэх, теннис гэх мэт бусад спорттой харьцуулахад иог нь хаана ч хичээллэх боломжтой гэдгээрээ чухал давуу талтай.


Commentaires


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page