top of page

ГЕРМАН УЛСАД 1 КМ ЯВАХ ТАКСИНЫ ҮНЭ ДУНДЖААР 2,50 ЕВРО БАЙДАГ

Улаанбаатар хотод иргэд өдөр тутам такси үйлчилгээг авдаг ч тэдэнтэй холбоотой гомдлууд тасардаггүй. Гэмт хэргийн шинжтэй эсвэл үнэ км зөрүүтэй, тогтсон тариф байхгүй гэх мэт олон асуудлууд тулгардаг билээ. Тэгвэл Герман улсад такси үйлчилгээ бол тогтсон нэг стандартын дагуу иргэдэд үйлчилнэ. Та зам дээрээс такси барих ойлголт байхгүй бөгөөд энэ нь ямар ч боломжгүй зүйл юм. Такси үйлчилгээний компаниуд тогтсон нэг үнийн дагуу үйлчилдэг. Гэхдээ тухайн бүс нутаг бүр хоорондоо бага хэмжээний үнийн зөрүүтэй юм. Ойролцоогоор та 1 км зам туулахад 2,50 евро төлнө.



Мөн нэмэлт тарифын талаар мэдэж байх хэрэгтэй. Жишээлбэл оройн 22:00 цагаас өглөөний 06:00 хүртэл шөнийн тариф буюу км тутамд 50 орчим центийн нэмэгдэлтэй. Мөн гэрийн тэжээвэр амьтан хамт авч явах тохиолдолд 5 евро, том овортой ачаа авч явахад 5 евро, 1 цаг хүлээлгэх тохиолдолд 30-35 еврогийн төлбөр төлөх болно. Гэхдээ та урьдчилан захиалга дээрээ аялал эхлэх цэг болон очих газрын мэдээллийг оруулснаар та төлбөрөө урьдчилан мэдэх боломжтой. Мөн нэмэлт төлбөр нэхэх илүү мөнгө авна гэсэн зөрчил бараг гарахгүй гарсан тохиолдолд тухайн компанид гомдол гаргуулж хохирлоо барагдуулж болдог.

Comments


bottom of page