Холбооны засгийн газраас Украин улс Оросын нутаг дэвсгэрт байрлах байнуудын эсрэг Германы зэвсгийг ч ашиглаж болно гэсэн шийдвэрийг гаргалаа. Тус шийдвэр нь АНУ-ын дараа Герман улс тодорхой нөхцөл байдлын дагуу гаргасан шийдвэр гэдгийг онцолж байгаа юм. Мөн сүүлийн 7 хоногт Орос улс хилийн бүс дэх байрлалаас, Харьковын нутаг дэвсгэрт цохилт өгөхөөр бэлтгэж, зохицуулж, зохион байгуулсан. Тиймээс олон улсын хуулийн дагуу Украин эдгээр халдлагаас өөрийгөө хамгаалах эрхтэй үүний тулд холбооны засгийн газраас тусалсан зэвсгийг бүрэн ашиглах шаардлагад тулсан гэж хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.
Түүнчлэн Германы канцлер Олаф Шольц хэлсэн үгэндээ: "Бид том дайн буюу Орос, НАТО-гийн хоорондох дайнаас зайлсхийх ёстой" хүн төрөлхтөн дайныг хүсэхгүй байна. Гэхдээ үүний зэрэгцээ бид Украин улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж чадна гэдгийг баталгаажуулах ёстой” гэжээ. Мөн Шольц Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэрээ "Украйн улс олон улсын хуулийн дагуу хийх зүйлээ хийх бүх сонголттой" гэж мэдэгджээ.
Comments