ГЕРМАН УЛС ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ӨНДӨР ХУРДНЫ КАМЕР НЭВТРҮҮЛНЭ
- Ariuka Ariuk
- Mar 3
- 1 min read

Герман улс жолоо барьж байх үедээ гар утас ашиглаж байгааг илрүүлэх өндөр хурдны камер ашиглаж эхэлнэ. Гурван жилийн өмнө Триер хотод тус камерийг туршиж байсан бөгөөд тухайн үед 49 хоногийн хугацаанд гар утас ашигласан нийт 327 зөрчил илрүүлж байжээ. Тэгвэл "монокам"-ын ажиллагааг Кенн болон Триер-Эхрангийн хоорондох авто замын гүүрэн дээр байрлуулж шалгасан байна. Програм хангамжийн тухайд өндөр хурдны камер нь алсын болон зайнаас гар утсаа барьж байгаа жолоочийг илрүүлж, зургийг нь цагдаагийн нэгдсэн серверт дамжуулах юм. Тус технологийг албан ёсоор нэвтрүүлэхээр болжээ.

Камерын торгуулийн хэмжээг өндөр ноогдуулах бөгөөд хурдны камерыг яг хаана суурилуулах нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн хяналтын камерийг хариуцсан цагдаагийн таван төвийг нээхээр болсон гэж дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Comments