ГЕРМАН УЛС ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГАДНЫ ИРГЭДИЙГ АЛБАДАН ГАРГАЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Feb 27
- 1 min read

Мягмар гарагт Франкфуртын нисэх онгоцны буудлаас 46 цагаачийг Пакистан руу албадан гаргажээ. Эдгээрийн тал нь хорих анги болон албадан гаргах төвд байсан хүмүүс юм. Цагаачдыг зугтахаас урьдчилан сэргийлж цагдаагийн хяналтад авч явсан байна.
Түүнчлэн энэ сарын эхээр Холбооны Дотоод Хэргийн Яам 98 цагаач бүхий гурван нислэгийг Турк руу зохион байгуулсан.

Германы дотоод хэргийн яамнаас гэмт хэрэгт холбогдсон эсвэл нийгмийн хууль журмыг зөрчсөн цагаач иргэдийг албадан гаргах үйл ажиллагааг идэвхжүүлж хууль ёсны дагуу тууштай арга хэмжээ авна. Хууль бус гадны иргэд нутаг буцах ёстой гэж мэдэгджээ. Энэ нь сонгуулийн өмнөх болон дараах бодлогын зөрүү гэж Германы томоохон хэвлэлүүд онцолж байна.
Comments