top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ГЕРМАН УЛС БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАА ТӨСВИЙГ ЭРС НЭМЭГДҮҮЛНЭ

Канцлерын албан тушаалаа удахгүй хүлээн авах Фридрих Мерц батлан хамгаалахын салбарынхаа төсвийг эрс нэмэгдүүлэхээ зарлалаа. Одоогийн Канцлер Олаф Шольц болон түүнийг залгамжлах Ф.Мерцийн намууд олон жил үргэлжилсэн төсвийн хэт чанга бодлогыг дуусгавар болгож, аюулгүй байдал, батлан хамгаалахын зарцуулалтыг чөлөөлөхийн тулд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар тохиролцсон тухай томоохон хэвлэлүүд мэдээллээд байна. Мөн тэд тээвэр логистик, эрчим хүчний шугам сүлжээ зэрэг дэд бүтцэд хөрөнгө оруулах 500 тэрбум еврогийн сан байгуулахаар төлөвлөсөн байна.

Хэрэв ХБНГУ-ын парламент Бундестагаар энэ төлөвлөгөө нь батлагдвал тус улсын эдийн засаг, улс төр, батлан хамгаалах нь дэлхийн гол шийдвэрүүдэд хүчтэй нөлөөлөх үр дүнг авчрах юм.

Comentários


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page