Монгол улсын хөдөлмөрийн хуульд иргэн тав хүртэлх жил ажилласан бол цалингийн 45 хувь, 5-10 жил ажилласан бол 50 хувь, 10-15 жил ажилласан бол 60 хувь харин 15 аас дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 70 н хувийг гурван сарын хугацаанд авдаг. Харин Герман улсад та татвар төлж 6-н сараас дээш хугацаанд ажилласан бол ажилгүйдлийн мөнгийг 6-аас 12 сарын турш авах эрх үүсдэг.
Хэрэв та дор хаяж бага насны нэг хүүхэдтэй бол орлогын албан татварын тухай хуульд зааснаар үндсэн цалингийн 67 хувийн мөнгөн тэтгэмж авах бөгөөд уг шалгуурт нийцэхгүй бол 60 хувийг тэтгэмж болгон авдаг. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авах нь ажилласан жил болон таны хөдөлмөрийн наснаас хамаарч зарим өөрчлөлтүүд гарч болно. Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа өөрийн харьяаллын хөдөлмөрийн газарт бүртгүүлж ажил хайх эсвэл зуучлуулах үйл явцыг давхар хийнэ.
Comments