ХБНГУ-ыг зорих гаднын иргэдийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа. Сүүлийн жилүүдэд манай Монгол улсын иргэд ч шинээр ирж амьдрах болсон. Шинээр суурьшигчдын өмнө хамгийн их тулгардаг асуудлуудыг нэг бол яахын аргагүй орон сууцны асуудал байдаг. Тэгвэл Герман улсын “Нийгмийн орон сууц” холбооноос мэдээлснээр ХБНГУ-д 910 мянга гаруй нийтийн орон сууц дутагдаж байна гэсэн судалгааг гарсан байна. Уг судалгааг “Pestel-Instituts”хүрээлэнгээс хийжээ.
Нийтийн шинэ орон сууц нь юуны түрүүнд орлого багатай иргэдэд их хэрэгцээтэй. Судалгаанаас харахад 2022 оны эцсээр Германд 1.088.000 сая орчим нийтийн орон сууц байна. Мөн тус холбоо 2030 он гэхэд хоёр сая нийгмийн орон сууцыг улсын хэмжээнд ашиглах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Харин Холбооны засгийн газар жил бүр 100,000 шинэ нийгмийн орон сууц барих зорилт тавьсан ч уг зорилтдоо хүрэхгүй байгааг шүүмжилж байна. Үүний хариуд Германы барилгын яамнаас Украйны дайны үр дагавар, мөн барилгын материалын хомсдол, мэргэжилтэй ажилчдын хомсдол, зээлийн хүү нэмэгдсэн зэрэг шалтгаануудыг дурджээ.
Comments