ГЕРМАН ДАХЬ МОНГОЛ НААДАМ 7-Р САРЫН 6-НД БОЛНО.
- Ariuka Ariuk
- Jun 3, 2024
- 1 min read

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойд зориулсан монгол үндэстний баяр цэнгэл наадмыг энэ оны 7 дугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын Бавари муж улсын Бамбергийн тойргийн үзэсгэлэнт ногоон Мюрсбах хотод "Герман дахь Монгол наадам" болгон өргөн дэлгэр тэмдэглэнэ. Герман болон Европын улс орнуудад аж төрж буй монгол ахан дүүс, герман болон европын анд нөхдүүд, хамтрагч байгууллагууд, харилцагч түнш хэн бүхнийг түүхэн ойд зориулсан баяр наадамд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна! Ойн арга хэмжээг Мюрсбах дахь "Zeigen e.V." байгууллага, " Нюрнберг дэх Герман-Монголын соёлын нийгэмлэг" ТББ-аас ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна. Баяр наадмын арга хэмжээний хөтөлбөр, бусад мэдээллийг ойрын хугацаанд дэлгэрэнгүй мэдээлэх болно. Мюрсбахын зүлэг ногоон дэвжээ, тунгалаг гол ус, түүхийн дурсгалт газрууд наадамчин олноо хүлээн авахад бэлэн байна. 🇩🇪🇲🇳
Comments