ХБНГУ болон Австри улсын иргэд Унгарчуудаас хамаагүй өндөр цалин авдаг талаар “Бизнесийн портал Economx”Герман, Австри, Унгар иргэдийн хэрэглээнд хийсэн дүн шинжилгээндээ дурджээ. Мөн өндөр хөгжилтэй орнуудын хүмүүс орлогоо тэс өөр зарцуулдаг болохыг тогтоосон байна. Унгар хүмүүсийн хувьд орлогынхоо 74.1 хувийг бараа бүтээгдэхүүн, 25.9 хувийг үйлчилгээнд зарцуулдаг. Үүнээс хүнсний бүтээгдэхүүн хамгийн чухал байр суурь эзэлдэг бөгөөд нийт зардлын дунджаар 21.7 хувийг зориулдаг байна.
Унгарын дундаж цалин сард нийт 1,464 евро үүнээс гар дээр 1,011 евро гэсэн дүн гарсан байна. Мөн Герман, Австричууд амралт, соёлд илүү их мөнгө зарцуулдаг. Чөлөөт цаг, соёлын хэрэглээний зардлыг хувьчлан тооцвол Германд 10.4 хувь, Австри улсад 11.1 хувь, Унгар улсад 8.7 хувийг зарцуулдаг гэсэн тоо гарчээ. Түүнчлэн 2023 онд Герман, Австри иргэд ойролцоогоор “бохир 2,632” еврогийн цалинг авчээ.
תגובות