top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

ГАЙХАМШИГТ ЭЙФЕЛИЙН ЦАМХГИЙН ХЭСГЭЭС БҮТСЭН ОЛИМПЫН МЕДАЛЬ


Дэлхийн олон мянган тамирчдын хувьд Олимпын медаль бол карьерын оргил үеийн батламж гэж хэлж болно. Түүгээрээ ч Олимпын наадмын зохион байгуулж байгаа улс орон медаль тус бүрийн үнэ цэнд өндөр ач холбогдол өгдөг. Тэгвэл Парис-2024 Олимпын наадмын медалийн түүхий эдийн орцод Франц үндэстний бахархал дэлхийн гайхамшгуудын нэг Эйфелийн цамхгийн төмрийн хэсгээс оруулан бүтээсэн байна.

Тодруулбал 20-р зууны дунд үед Эйфэлийн цамхгийн засварын үеэр цамхгийн зарим хэсгийг тастаж авсан бөгөөд тус хэсгүүдийг нямбай хамгаалж авч үлдсэн байна. Тэгвэл дээрх хэсгүүдийг Францын зүүн хэсэгт орших Помпей хотын төмөрлөгийн үйлдвэрт нарийн технологиор боловсруулан төмрийн хүдрийг бууруулж, Илүүдэл нүүрстөрөгчийг цутгамал төмрөөс гадагшлуулсны дараа Олимпын наадмын бэлэг тэмдэг Медалийн орцод нэгтгэжээ. Сонирхуулахад Олимпын наадмын медаль нь зургаан өнцөгтэй, 9.2 миллиметр зузаан, 85 миллиметр том хэмжээтэй 455-529 грамм жинтэй юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page