УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-нд товлосон бол гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах үйл ажиллагааг дөрвөн өдөрт багтаан авахаар хуульчилсан. Тодруулбал, зургадугаар сарын 20, 21, 22, 23-нд өглөөний 7:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд гадаад дахь монголчуудаас санал авах юм. Энэ удаагийн их хурлын сонгуулийн санал хураалтад гадаадад байгаа Монгол Улсын иргэд оролцох боломжтой болсон. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох бол 78 нь томсгосон тойргоос сонгогдох юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн санал авах хуудас нэр дэвшигчийг сонгох, намыг сонгох гэсэн хоёр хэсэгтэй байх юм. Дээрх зохицуулалттай холбоотойгоор УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэх юм.
top of page
bottom of page
Comments