Италийн далайн эрэг дээрх Венец хот нь дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг юм. Гэвч олон жуулчдын хөл хотын үндсэн оршин суугчдын амьдралд дарамт учруулж амьдралын чанарт нөлөөлж байгааг иргэд нь шүүмжилж байна.Тэгвэл Венец хотын аялал жуулчлалын зөвлөлийн зарим гишүүд "Жуулчид болон оршин суугчдын хоорондын тэнцвэрийг зөв хадгалах, өдрийн жуулчдыг 7 хоногийн тодорхой өдрүүдэд хязгаарлах " санал гаргаад байгаа юм.
Тус хотод өдөрт 40,000 хүртэлх зочин нэвтэрдэг бөгөөд одоо мөрдөгдөж байгаа журмаар өглөөний 8:30-16:00 цагийн хооронд хотод ирэх жуулчид 5 еврогийн татвар төлдөг. Тиймээс оршин суугчид татварын мөнгө хаашаа зарцуулагдаж байгааг эрх баригчид тайлбарлаж, байнгын оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад зарцуулах ёстой гэж үзэж байгаа юм. Анхааруулахад Венецэд зочлохын тулд жуулчид хотын вэбсайтад бүртгүүлж, төлбөрөө төлж, QR код татаж авах ёстой. Хэрэв тус журмыг зөрчвөл 300 еврогийн торгууль ногдуулах юм.
Comments