Италийн хотуудад олон нийтийн аялал жуулчлалын хөтөлбөрийг багасгахын тулд Венец хот чанга яригч болон 25-аас дээш хүнтэй жуулчдын группийг хориглох гэж байна. Шинэ дүрмүүд зургаадугаар сараас эхлэн хэрэгжинэ гэж хотын удирдлагууд мэдэгдлээ. Мөн чанга яригч нь "төөрөгдөл, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй" тул ашиглахыг хориглосон байна.
Аялал жуулчлалыг хэтрүүлэх нь европ дахь хамгийн их жуулчин хүлээн авдаг Венец хотын хувьд тулгамдсан асуудал гэдгийг онцолж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард Венец өдөрт жуулчин бүрээс 5 еврогийн хураамж авах туршилтын журмыг баталсан. Италийн үндэсний статистикийн хүрээлэнгийн мэдээлснээр Венец хот ердөө 7.6 км хавтгай дөрвөлжин талбайтай боловч жилд 13 сая жуулчин хүлээн авдаг байна. Ирэх жилүүдэд жуулчдын тоо өсөх төлөвтэй байна. Тиймээс Венец хот жуулчлалын бодлогодоо түлхүү анхаарч байгаа хэлж байна.
コメント