top of page

ВЕНА ХОТЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Австрийн нийслэл Вена бол дэлхийн хамгийн хүнамьдрахад тохиромжтой хотуудын нэг, амьдралын чанараараа ч дээгүүрт ордог билээ. Үүний зэрэгцээ хотын хүн ам өдөр ирэх тусам өссөөр байгаа нь түрээсийн орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж байна. 2023 оны эхний хагаст тавилгагүй орон сууцны түрээсийн орон үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар өссөн байна. Вена хотын орон сууцны түрээсийн дундаж үнэ метр квадратын 17 евро байна. Жишээлбэл 70 мкв талбайтай орон сууц түрээслэхэд сард ойролцоогоор 1187 евро төлнө гэсэн үг юм.



ХаринВена хотын хамгийн хямд орон сууцны түрээс 1 мкв нь 14.8 еврогийн үнэтэй байгаа бол хамгийн үнэтэй нь 1мкв нь 21.7 евро байна. Түүнчлэн 60-80 мкв талбайтай орон сууцны эрэлт хамгийн их эрэлттэй гэсэн бөгөөд дунджаар 70 метр квадратын үнэ одоо бүх дүүрэгт 1000 гаруй еврогийн үнэтэй байгаа юм.

Comments


bottom of page