top of page

ВЕНА ХОТЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮС БУЮУ 10-Р ХОРООЛОЛ

Австри улс дэлхийн энх тайвны индексийн тавдугаарт жагсдаг. Тэгвэл нийслэл Вена хотын 10-р хороололд аюулгүй байдлын асуудал өөрөөр яригддаг байна. Тодруулбал тус хороололд олон үндэстэн амьдардаг бөгөөд мансууруулах бодис, хүчингийн хэрэг, хутганы халдлага гээд өдөр бүр ямар нэгэн асуудал гардаг. Оршин суугчдын хэлж байгаагаар "Тэнд хагас цаг үргэлжилсэн зодоон болсон. Цагдаа нар ирээгүй" гэж ярилцлага өгчээ.

Харин эрх баригчдын мэдээлснээр сүүлийн үед Вена хотод залуучуудын дунд ноцтой хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Өмнө нь ихэвчлэн зэвсэггүй байсан бол одоо өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэхдээ хутга, тэр ч байтугай гар буу хэрэглэх болсон талаар мэдээллээ.

Тэгвэл үүний эсрэг Австрийн засгийн газар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 14-өөс 12 болгон бууруулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус асуудалд олон шинжээчид шүүмжлэлттэй хандаж, залуус шоронд засрахаас илүү гэмт хэрэгтэн болох магадлал өндөр гэдгийг олон улсын жишээг татан тайлбарлаж байгаа юм.


Comments


bottom of page