Вена хотын дотоод хэргийн сайд Gerhard Karner сар орчмын өмнө олон нийтийн газар зэвсэг, ялангуяа хутга хэрэглэх биедээ авч явахыг ерөнхийд нь хориглох тухай хуулийн төслийг боловсруулснаа зарлаад байсан. Тэгвэл Дотоод хэргийн яамнаас "хутга авч явахыг хориглох" тухай холбогдох хуулийн төсөл бэлэн болсон гэдгийг мэдэгдлээ.Шинэ хуульд хотын гадна, суурин газар, цэцэрлэгт хүрээлэн, спортын байгууламж, шөнийн цэнгээний газар, боловсролын болон хүүхэд асрах газар, нийтийн тээвэр гэх газруудад хутга авч явахыг хориглосон. Энэ төрлийн зөрчил нь захиргааны гэмт хэрэгт тооцогдох бөгөөд 3600 еврогийн торгууль эсвэл зургаан долоо хоног хүртэл хорих ялаар шийтгэнэ.
Аяны жижиг тонгорог буюу “5.5 см” урттай байсан ч тус хоригт багтаж байгаа юм. Харин хутгыг нэг газраас нөгөө газарт зөөвөрлөхийг галт зэвсэг авч явах эрхтэй хүмүүс болон анчид, зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид зөвшөөрнө. Түүнчлэн шинэ хутга худалдан авсан бол тухайн дэлгүүрийн НӨАТ-ийн баримтын хамт хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх юм. Мөн хоол хүнс бэлтгэх, хэрэглэх, спорт, ёс заншил, түүхэн үйл явдлын кино, театр зэрэг газруудад тодорхой хяналтын дор зөвшөөрөгдөх хуулийг дагаж мөрдхөөр болжээ.
Comentarios