Гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэд маань амьдарч буй бүс нутгийнхаа хууль дүрмийг сайтар судлах шинээр гарсан журмуудыг цаг алдалгүй манай сайтаас хүлээн авах боломжтой юм. Жишээлбэл Вена хотын төв замд хурд хэтрүүлэх зөрчил нэмэгдсээр байна. Үүний эсрэг хамгийн үр дүнтэй арга бол хурд хянах хайрцгийг гол хэсгүүдэд нэмэгдүүлэх гэж үзэж байгаа юм. Тиймээс шинээр камеруудыг суурьлуулна.
Мөн хууль тогтоогчид сүүлийн жилүүдэд хэт хурд хэтрүүлсэн тохиолдолд авах шийтгэлийг байнга чангатгасаар ирсэн. Түүнчлэн 2024 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой тохиолдолд тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох журам хэрэгжиж эхлэх юм. Зөвхөн 2023 онд л гэхэд хурд хэтрүүлсэн 26600 гаруй зөрчил бүртгэгдэж, 154 жолоочийн эрхийг хасаж, 150 тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулж, гуравны нэгээс илүүг нь улсын дугаарыг нь хураасан байна.
Comments