top of page

ВЕНА ХОТ ТҮРЭЭСИЙН СКУТЕРТЭЙ ХОЛБООТОЙ СТАНДАРТЫГ ЧАНГАТГАСААР БАЙНА.



Австрийн Вена хотын захиргаанаас түрээсийн цахилгаан скутер үйлчилгээний системийг хатуу дүрэм, хяналттай бүрэн өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарган хэрэгжүүлээд 1 жил өнгөрч байна. Учир нь Вена хотын гудамж, нийтийн талбайд замбараагүй байрлуулсан цахилгаан скутерууд ихээхэн төвөг учруулдаг. Мөн дуу чимээ багатай тул явган зорчигч болон авто машинтай мөргөлдөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс хотын захиргаа энэ төрлийн бизнес эрхэлж байгаа оператор компаниудын скутерын байршил хянах GPS-ийг ашиглан байрлуулсан газар болон хурдыг давхар хянаж дүрэм зөрчсөн тохиолдолд тухайн компанитай хариуцлага тооцож байгаа юм. Харин компани хэрэглэгчидтэй хэрхэн үйлчилгээгээ стандартчилах нь тухайн компанийн менежментийн асуудал гэж үзэж байгаа юм.

Эрх баригчид сүүлийн арван сарын хугацаанд 41200 зогсоолтой холбоотой торгууль ногдуулжээ. Харин үүнийг скутерын үйлчилгээ үзүүлдэг компаниуд эсэргүүцэж байгаа бөгөөд үүний нэг “Voi” компани хүлээн авсан нийт зогсоолын торгуулийн 40 хувь нь үндэслэлгүй нэгж торгуульд ноогдож байгаа 50 еврогийн торгуулийг төлөхгүй гэж зарга мэдүүлжээ. Мөн одоо хотын скутерт зориулсан 300 зогсоол байна. Энэ нь хангалтгүй 2024 оны эцэс гэхэд 400 болох ёстой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилд түрээсийн скутерын тоо 9000-аас 4000 болж буурчээ.










Comments


bottom of page